Блог

Алибаба дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ болсноо өнөөдөр зарлалаа

Хятадын онлайн худалдааны компани Алибаба Групп өнөөдөр буюу Лхагва гарагт албан ёсоор дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны платформ болсноо зарлалаа.

2016 оны гуравдугаар сараар дуусч байгаа санхүүгийн жилийн онлайн худалдааны хэмжээ нь өмнөх аварга Wall-Mart-ын жилийн арилжааны хэмжээнээс давж гарсан байна.

Гэхдээ тэд өнөөдөр ямар нэг тоон үзүүлэлт хэлээгүй аж. Өнгөрсөн сарын 21-нд Алибаба жилийн худалдааны хэмжээгээ 3 их наяд юаний ($475.89 тэрбум) босгыг давсан тухай зарлаж байсан юм.

Алибабагийн санхүүгийн жил дөрөвдүгээр сарын нэгэнд эхэлж гуравдугаар сарын 31-нд өндөрлөдөг. Харин Wall-Mart-ын санхүүгийн жил нэгдүгээр сарын 31-нд дуусч $482.1 тэрбумын борлуулалт хийснээ зарласан юм.

Үүгээрээ Алибаба энэ салбарт тэргүүлж эхэлснээ зарлаад зогсохгүй жижиглэнгийн худалдааны хамгийн том платформ офлайнаас онлайн руу шилжсэнийг давхар зарлаж байна.

Алибаба өөрийнх нь онлайн платформ Хятадын нийт жижиглэнгийн зах зээлийн 10 хувийг эзэлж байгааг мэдээллээ. Мөн 15 сая шууд ажлын байрыг бий болгож байгаа гэнэ.

Тэдний дараачийн зорилго нь 2020 онд 6 их наяд юаний босгыг давах гэжээ.

Бас 2024 онд гадаад, дотоот нийлээд хоёр тэрбум хэрэглэгчдэд үйлчилдэг платформ болохоор төлөвлөөд байгаа гэнэ.

Эх сурвалж: China Daily

Вэб сайт хөгжүүлэлт

Хувь хүн, албан байгууллагын танилцуулга
Аялал жуулчлал, бүтээгдэхүүний танилцуулга
Онлайн дэлгүүр, онлайн худалдаа
Мэдээ, мэдээллийн портал

дэлгэрэнгүй ...

Холбоо барих

Хаяг: УБ хот, БГД, 2-р хороо,
Гранд Плазагийн замын зүүн талд Бүрд оффис
Имэйл: info@mongolwebs.com
Утас: (976) 9900 1597
Гар утас:     8800 8053